2018-11-30 08:201min00

Өнөөдөр болох зарим үйл явдал

cccccc

09:00 цагт: Туушин зочид буудлын Соёмбо танхимд НИТХ-ын дарга С.Амарсайхан Европын холбооны 28 улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдуудтай уулзаж, Нийслэл хотын ерөнхий танилцуулга мэдээллийг хүргэж, хөгжлийн бодлогын талаар ярилцана.

09:00 цагт: Хил хамгаалах ерөнхий газрын зааланд “Нийгмийн даатгал-миний мэргэжил” ажил мэргэжлийн улсын уралдаан эхэлнэ.

09:00 цагт: “Hollyday Inn” зочид буудлын их танхимд ХБХХЕГ-аас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан төр, төрийн бус болон ОУ-ын байгууллагуудтай хамтран “Career Expo” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр зуучлалын арга хэмжээг зохион байгуулна.

09:00 цагт: МУИС-ийн Номын сангийн хурлын танхимд “Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь” эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үйл ажиллагаа болно.

09:30 цагт: Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс “М.Энхболдын дарангуйллыг зогсооё” сэдэвт хэвлэлийн хурлыг зохион байгуулна

09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно. Хуралдаанаар Хэнтий аймгийн нөхөн сонгуулийн асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

10:00 цагт: Сэнтрал Тауэрын Мonet ресторанд Улаанбаатар хотын “ногоон хотын хөгжлийн төлөвлөгөө”-г хэлэлцэнэ.

10:00 цагт: Монголбанкны хурлын танхимд “Дэлхийн хуримтлалын өдөр-2018” нэгдсэн арга хэмжээ, хуримтлалын аяны үр дүнг дүгнэх, аяны хүрээнд ХБНГУ-ын Шпаркассе банкнаас зохион байгуулсан онол, практик хослуулсан сургалтын сертификат гардуулах ёслолын ажиллагаа болно.

10:00 цагт: Хангарьд ордны 14 давхарын А танхимд НИТХ-ын “Аз жаргалтай хороо”-ны хэлэлцүүлэг болно.

10:30 цагт: Төрийн ордны Б танхимд УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн нэрэмжит оюутны тэтгэлэгт шалгарсан 40 оюутанд батламж гардуулах арга хэмжээ болно. 11:00 цагт: Новотел зочид буудалд “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим систем бүрэн нэвтрүүлэх” дэд төслийг хүлээлгэн өгөх арга хэмжээ болно.

11:00 цагт: Драгон төвийн 6 давхарт хөгжлийн бэрхшээлтэй 150 иргэний зангиагүй уулзалт болно.

11:00 цагт: Эрүүл мэндийн яамны хурлын танхимд “Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд олон нийтийн анхаарал хандуулах дэлхийн өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хурал болно.

11:00 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд НИТХ, ЦЕГ, Тээврийн цагдаагийн албанаас хамтран зохион байгуулсан “Хичээх өдөр” арга хэмжээний үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ

11:40 цагт: Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд “Монголын сүүлчийн их хатан” авран хамгаалах судалгааны тайлан – үзэсгэлэн нээлтээ хийнэ.

13:00 цагт: Хангарьд ордны 14 давхарын А танхимд НИТХ-ын “Байгаль орчин ногоон хөгжлийн хороо”-ны хэлэлцүүлэг болно.

13:30 цагт: Сурагчдыг зам тээврийн осол гэмтэл, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цүнхний цацруулагчтай уут 440 ширхэгийг ерөнхий боловсролын 67-р сургуулийн бага ангийн сурагчдад тарааж өгөх үйл ажиллагаа болно.

16:00 цагт: Хангарьд ордны 14 давхарын А танхимд НИТХ-ын “Нийгмийн бодлогын хорооны хэлэлцүүлэг” болно.

17:00 цагт: Маршал арт галерейд “Эс…” нэртэй үзэсгэлэн нээлтээ хийнэ.