Татварын Ерөнхий Газраас эцэг, эхчүүд, оюутан суралцагчдад хандан сургалтын төлбөрөө төлсөн баримтаа сурч буй сургуулиасаа заавал авахыг анхааруулж байна. 2018 оны сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд шаардлагатай бичиг баримтын бүрдэлд и-баримт зайлшгүй шаардах тул сургалтын төлбөр төлсөн тухай бүрдээ и-баримтаа авч байх юм.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24.6-д “Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад дотоодын их дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн баримтаар нотолж байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ” гэж заажээ.