Ерөнхийлөгчийн хоригийн талаар болон цаг үеийн зарим асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодруулга авлаа.
-Хуульзүйн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсангүй. Ирэх он төсөвгүй болно гэсэн үндэслэлийг Та хэр бодитой гэж үзэж байна вэ?
-Хоригийг ер хүлээж авахгүйгээр шийдчихсэн, тэгээд янз бүрийн худлаа шалтаг яриад байна л даа. Д.Оюунхорол гишүүний ажлын хэсэг төсвийг Ерөнхийлөгчийн хэлсэн саналын дагуу засвараа хийгээд шинээр бэлэн болгочихсон байгаа. Үүнийг нь Сангийн яам хүлээн авч тухайн өдөр нь буцаагаад Засгийн газрын хуралдаанаар оруулбал болох гээд байгаа юм. Дахин яамдаас санал авах ямар ч шаардлага байхгүй. Ц.Мөнх-Оргил, Н.Оюундарь нарын ярьж байгаа зүйл бүгд худлаа. Ажлаа мэдэхгүй байгаа хэрэг.
-Хэсэгчилж хориг тавих боломжгүй байсан юм уу?
-Төсөв маш зузаан. Энэ дундаас аль нэгийг сугалж аваад нөгөө талд нь оруулбал бүрэн нааш, цааш нь хөдөлгөж болдоггүй. Хаана хаанаас хасаж хаанаа нэмэхийг нь Ерөнхийлөгч хэлэх боломжгүй. Тэр бол Засгийн газар, УИХ хоёрын ажил. Харин хаанаа юу нэмэхийг бүрэн эрх чөлөөтэй хийхийн тулд хоригийг бүхэлд нь тавьсан. Хэсэгчлэн хориг тавьсан бол хөдөлгөх боломжгүй болчих юм.
-Анхнаасаа 500 тэрбум төгрөг, аж үйлдвэрийг дагуулж оруулж ирэх шаардлага байсан юм уу?
-Угаасаа үндсэн шаардлага нь энэ. Уул уурхайгаас хараат болж жил болгон гардаг 15 сая малынхаа түүхий эдийг боловсруулдаг болохгүй бол жил бүр хямралд өртөнө л гэж байгаа юм. Сая байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд нэг зүйлийг буруу ярьж байна. 42 сая тонн нүүрс зарна гээд үнийн дүнг нь өсгөөд тавьчихсаныгаа хамгаалаад байна. Хятад улс хоёр сар нүүрс авахаа больчихлоо, дэлхий даяар. Ирэх жил авах уу үгүй юу мэдэхгүй. Ийм байхад энэ жил зарснаасаа 15 сая тонн нүүрсийг илүү зарна гэж байгаа нь зүгээр л хорлож байна. Энэ бүтэхгүй. Ийм орлого орж ирэхгүй. Тэгэхээр энд бичсэн 11.5 их наяд төгрөгийн зарлага худал гэсэн үг. Нүүрснээс хоёр тэрбум төгрөгийн орлого олж байгаа. Хятад хил хаагдвал энэ орлого алга болчихвол яах юм. Ийм найдваргүй төсвийн төсөөлөл хийснийг ганц Ерөнхийлөгч хэлээд байгаа юм биш. Аудитын байгууллагаас худал төсөөлөл байна гэдгийг нь хэлсэн шүү дээ. Түүнийг засах бололцоо байсан. Ерөнхийлөгч аравдугаар сарын 1-ны өдөр төсөв хүлээж авсан. Аравдугаар сарын 12-ны өдөр хоёрдугаар хэлэлцүүлгээр засах боломж байсан. Гурав, дөрөв дэх хэлэлцүүлэгт засаагүй. Энэ бүх процесс Ерөнхийлөгч, Засгийн газар хоёр хооронд хамтын ажиллагаа явсан. Засгийн газар ойлгосон. Ингэх нь зөв. Энэ ажлыг хийж байж уул, уурхайн хамаарлаас гарах юм байна. Ирэх жил олон сая тонн нүүрс нь зарагдахгүй байж магадгүй юм байна гэдгийг ойлгосон. Яг засвар хийх болохоор намаараа ялгараад кнопдоод байна. Болд, Батзандан хоёр ирсэн бол хоригийг хүлээж авчихаар байлаа. Хоёрхон кноп дутлаа.
-Таны нэр ЖДҮХС-аас зээл авсан асуудалтай холбогдсон. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Ямар ч холбоогүй. Манай хуульч та бүхэнд мэдээлэл хийнэ. Тэр нэр дурдаж байгаа компаниудтай ямар нэгэн холбоо байхгүй.
-Таныг ажлаа өгнө гэх мэдээлэл байна. Та өгье гэсэн юм уу, таныг өг гэж шахаж шаардсан юм уу?
-МАН-аас төлбөртэй мэдээлэл тавьсан байна. МАН-ын хүслийг Ерөнхийлөгч бол биелүүлэхгүй л дээ. Бид хоёр ажлаа өгөх, өгөхгүй тухай хэзээ ч яриагүй. Энэ тавьсан цуурхалууд нь бүгд худлаа. МАН-аас төлбөртэй тавигдсан нь нотлогдож байгаа. Тухайлбал МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан.
5 comments
Амарбаясгалаан хариу дуугараач
ter teneg chn medehgui bi medne gedegtee ail sonsogdoj bn …jinhen n er n haana yvaa yum bol
jenko uneheer teneg gar yumaa 2uulaa adil tagdgar bolohoor zikagiin ardaa nuusan hutgiig harahgui l bn daa Hujaa bayrtsogt saagbileg 2oo tsagt n araas n shaaj l bisn hun shuudee
ЭНЭ МААНЬ ТӨРИЙН АЖЛЫГ ҮНЭХЭЭР САМАРЧ ЯС ХАЯЖ ЧАДАЖ БНА ШҮҮ.ЕРӨНХИЙЛӨГЧ ЯАХААРАА НАМЫН БУС БАЙЖ ИРГЭДЭЭ НАМЫН ХАРЬЯАЛАЛААР ЯЛГАВАРАН ГАДУУРХНА ГЭЖ. ТЭГЭЭД НАМЫН ДААЛГАВАР БИЕЛҮҮЛДЭГ ЖЕНКО БИШ БИЗ ДЭЭ ЭНХБОЛДОООО ОДОО ЧИ БОЛЬ ЧАМААР ТОГЛУУЛДАГ ТӨР ГЭЖ БАЙХ ЧГҮЙ
Ugaasaa eriinhiijigch ch ter zi ch ter tusuvtei tanilyssagui, taniltsaad ch uchriig ni olohgui uchraas eronhiid ni horig tavij ulsturjuud bra. Erunhiilugch ta zigiin utsan huuheldei baihaa bolichih Tengeh uu