Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны А/371 дүгээр тушаалаар томилогдсон ажлын хэсгүүд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудад ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн төв, орон нутгийн Онцгой байдлын газар, жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалт болоод төрийн жинхэнэ алба хаагчдын түвшин тогтоох суурь судалгаа, мэргэшлийн түвшинг үнэлэх шалгалтыг зохион байгуулж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянаар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байгаа бол ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Орхон аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байна. Харин ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг Ховд аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байгаа бол Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, дэд хурандаа Г.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.