Японы Кобе хотод өчигдөр /2018.11.18/ болсон “Коbe marathon 2018” тэмцээний 42 км-ын эмэгтэйчүүдийн ангилалд 4998 оролцогч гүйснээс Монголын тамирчин Б.Мөнхзаяа 2:31:48 цагийн амжилтаар мөнгөн медаль хүртжээ. Энэ зайд Кенийн гүйгч Сусан 2:31:38 цагийн амжилтаар аваргын алтан медалийг хүртсэн байна.
Тэмцээний эхний зургаан байрт Кенийн Сусан, Монголын Б.Мөнхзаяа, Беларусын Нина Савина, Мароккогийн Сана Ачахбар, Этиопын Кокоб, Австралийн Мелане нарын тамирчид орсон бол Японы гүйгчэд долдугаар байраас эхлэн барианд оржээ. “Коbe marathon 2018” тэмцээний топ 300 эмэгтэй нь цагийн үзүүлэлтийг гаргасан байна. Б.Мөнхзаяа өнгөрөгч аравдугаар сард сард БНХАУ-ын Шиань хотод болсон “Xian Yango International Marathon”-д 2:31:01 цагийн амжилтаар түрүүлсэн юм. Тэрбээр урд хөршид бэлтгэл сургуулилтаа хийж байна.