Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар УИХ-ын дарга М.Энхболдод өчигдөр орой өргөн мэдүүллээ. Уг саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн байна.
Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй.
1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн
1985-1990 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч
1992-1996 онд Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга
2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд
2004-2006 онд Засгийн газрын гишүүн-Шадар сайд
2007-2008, 2012-2014 онд Сангийн сайдаар тус тус ажиллаж байсан.
1996 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгааг танилцуулгад дурджээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс