Дээгий: Дурлаж бичсэн шүлэг мүлгээ нэг дуулах юм сан

2018-11-10 11:28
207b9e9b220fe2ef50a20b1ef6e6578e

Монголын хөвгүүдийн хамтлагийн анхдагчдын нэг болох “Номин талст”-ын залуус төр нийгмийн зүтгэлтнүүд болж, урлаг уран сайхны ажлаа хойш тавиад цөөнгүй хугацааг үдэж байна. Бага залуу насандаа охидыг төдийгүй үеийн хөвгүүдээ ч байлдан дагуулж, шуугиулж явсан тэд гэр бүлийн амьдрал зохиож, цаг хугацаа өнгөрөх тусам хувийн аж амьдралдаа түлхүү анхаарах болсон нь аргагүй биз ээ.

Номин талст хамтлаг 2012 онд хамтлагийнхаа 15 жилийн ойн тоглолтыг хийсэн ч  дахин нам жим амьдралаа үргэлжлүүлэв. Урлагаас улс төрийг илүүд үзэх болсон тэдний дундаас сүүл мушгин намд элсэж орсон дуучин Дээгий буюу Т.Дэлгэрмөрөн л урлагаас хөндийрөх бодолгүй явна. Тэрээр “Энэ хүмүүс хаана явдаг бол оо? Хөөе та нар хаа явна аа нөгөө хамтлаг мамтлаг яасан бэ? Күйээ нээрээ ёстой хачин хүмүүс юм аа юу хийгээд яваа юм бүү мэд. Дурлаж бичсэн шүлэг мүлгээ нэг дуулах юм сан ёстой хачин юм аа ккк. Энэ хүмүүс хаа явааг нь мэддэг хүн байна уу?” хэмээн сураг тавин байна.

Төр үймээнтэй, түмэн олон бухимдалтай энэ үед хамтлагийн гишүүд магадгүй суудлаасаа хөндийрөх завгүй ажиллаж сууна уу, эсвэл нас намбандаа, ямба төрхөндөө байя гээд урлагаас нэг мөр хөндийрөв үү гэдгийг бидэнд, хамтлагийн эрхэм андад нь цаг хугацаа харуулах биз ээ.