Загас, нугасны мах зэрэг түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хууль бусаар оруулж иржээ хуваалцахжиргэх БЗД-ийн 10, 14-р хороонд байрлах Их сүлд группын хашаа, Орнитал Велнессийн баруун талын каргоны хашаанд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Замын-Үүдээс зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж ирсэн иргэдийн үйл ажиллагаанд НМХГ-ын ХАБХААХХ, ЭИХХЦХХ, БЗД дэх МХХ-ийн холбогдох чиглэлийн улсын /ахлах/ байцаагчид хяналт шалгалт хийлээ.
Зориулалтын бус тээврийн хэрэгслээр хүнсний бус бараа бүтээгдэхүүнтэй цуг, гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй, холбогдох баримт бичиггүй, эзэн холбогдогч тодорхойгүй 11 нэр төрлийн 430 хайрцаг, 4.7 тн тахиа, гахай, загас, нугасны мах, амталсан ногоо, ундааны хандыг илрүүлж түр хугацаагаар битүүмжлэн, илэрсэн зөрчлийн дагуу холбогдох арга хэмжээг авав.
Эдгээр бүтээгдэхүүнийг оруулж ирсэн иргэд хувийн хэрэгцээний зориулалтаар хэмээн бага хэмжээгээр ганзагаар оруулж ирэн Замын-Үүдэд агуулахад бөөгнүүлж байгаад Улаанбаатар хотод зориулалтын бус тээврийн хэрэгслээр оруулж ирдэг аж.