Дуучин СТА, Б.Амархүү өнгөрсөн саруудад танхайрч хүн зодсон гэх мэдээлэл эрчээ авсан. Тухайлбал өнгөрөгч хоёрдугаар сарын 09-10-нд шилжих шөнө үүрээр 04 цагийн үед Хүүхдийн 100-д байрлах нэгэн рестораны үүдэнд болжээ. Дуучин Б.Амархүү рестораны үүдэнд машинаасаа буунгуут хохирогчийг шууд барьж аваад зодсон аж. Энэ үед хажуунаас нь Б.Амархүүтэй хамт явж байсан залуу бас цохиж авсан байна.
Эл хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүү үүсгэн шалгасан байна. Маргааш /2018.11.01/ Сүхбаатар дүүргийн шүүхэд 15.00 цагт дуучин Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нарын урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал болох аж.
Дуучин Б.Амархүү “С1” телевизийн сэтгүүлч Ц.Чойжилсүрэнг зодож, биед нь гэмтэл учруулсан хэргээр шүүх хяналтын байгууллагад шалгагдаж байгаа юм.
4 comments
даварсан буриад вэ шоронд нь бушуу хий
Энэ цагаач бацаан их болжээ. Тэнэмэл хог
Албаар тэсэхээргүй үг хэлж турхираа биз тэрнээс хүн зодохооргүй хүншдээ. Овоо босгоогүй бол гэж үг байдаг.
Тийм шүү.