“25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “21000” реалити шоуны ээлжит дугаар Япон Улсын Токио хотноо хийгдэж эхэлжээ. Токио хотод 10 хонох хугацаанд 21000 иеноор худалдаа хийж, хоол хүнсээ цуглуулах үүрэгтэй оролцогчдоор Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Д. Отгонжаргал, “Шар айраг” хамтлагийн дуучин Г. Ганхүү нар тодорчээ.
Нэвтрүүлгийн дүрэм ёсоор оролцогсод 21000 иеноор 10 хоногт хэрхэн үр дүнтэй зарцуулж, хоногийн хоолоо хэрхэн залгуулах вэ гэдгийг үзэгчиддээ харуулж, хэн илүү мөнгөтэй үлдсэн нь шоуны ялагч болж, 3 сая иеннтой болох юм. “21000” реалити шоуны өмнөх дугаар Өмнөд Солонгосын Сөүл хотод хийгдэж жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ (Мөөжиг), Р.Адъяа нар оролцож ,Ө.Мөнх-Эрдэнэ 13 мянган вонтой үлдэж ялагчаар тодров.