Сөүлийн нисэх буудлын ойролцоо автобус осолджээ

2018-10-19 16:381min0
so

Кёнгидугийн Соннам хот Сүжон дүүрэгт Сөүлээс олон улсын онгоцны буудал руу зорчиж байсан автобус өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр 12 цаг 05 минутын үед  замдаа осолдсон хэрэг гарсан байна. Автобусанд жолоочтой нийлээд 6 зорчигч байжээ.

53 настай “А” нь автобусыг жолоодож явсан бөгөөд тодорхой шалтгаангүйгээр замын хашлага мөргөсний улмаас автобус бүтэн эргэсэн байна. Энэхүү ослын улмаас 46 настай “Б” гэх эрэгтэй амь насаа алдаж, бусад зорчигч хөнгөн,хүнд гэмтэл авчээ.

Эх сурвалж: MGLRADIO

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй