Хумсаа будах явдал өнөөдөр энгийн үзэгдэл болжээ. Хумсаа будахдаа бие махбодид ямар өөрчлөлт явагдаж байгааг ч бодож үзэхгүй байна. Үнэндээ хумсаа будуулахаар сууж байгаа олон бүсгүйчүүд эрүүл мэнддээ сөрөг үр дагавар авчирч байгаагаа ч үл бодон сууна. Судалгаа юу харуулж байна вэ? Саяхан бүлэг эрдэмтэд 24 эмэгтэйд хортой шинжийн судалгаа хийхэд бүгдийх нь биеэс хорт бодис илэрчээ. Илэрч байгаа хорт бодисын эх сурвалж нь хумсны будаг байв.
Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 100%-д нь хумсаа будсанаас 10 цагийн дараа трифенилфосфатын шинж тэмдэг илэрч байв. Дараагийн бас нэгэн судалгаанаас харахад, зах зээл дээр борлуулагдаж байгаа хумсны будагнаас 10-ыг сонгон авч шинжлэхэд 8-д химийн хортой бодис агуулагдаж байгааг тогтоов. Хумсны будагны савлагаан дээр (судалгаанд орсон будагны 20%) химийн хортой бодис агуулагдаж байгаа тухай ямар ч тэмдэглэгээ хийгдээгүй байгааг ч илрүүлсэн байна. Трифенилфосфат гэж юу вэ? Трифенилфосфат (эсвэл TPHP) нь гормон хариуцсан дотоод шүүрлийн системийг гэмтээдэг.
Судалгааг ахалсан доктор Хизер Стэплтоны үзэж байгаагаар: “уг бодис нь бодисын солилцоо, гормоны ялгаруулалтад сөргөөр нөлөөлнө” гэжээ. Ялангуяа байнга хумсаа буддаг залуу бүсгүйчүүдэд маш хортой, яагаад гэвэл тэдний хувьд өсөлтийн гормон нь энэ үедээ маш эмзэг байдаг ажээ. Гэсэн хэдий ч уг химийн бодис нь бүх насны хүнд хор хөнөөлтэй болохыг анхаарах хэрэгтэй. Хумсны будаг нь мөн дараах сөрөг үр дагавартай: Дотоод шүүрэл Нөхөн үржихүйн эрхтэн Мэдрэлийн систем Арьсны харшил үүсгэгч Эрүүл мэндэд үзүүлэх бусад сөрөг нөлөө
1. Формальдегид Агаар болон усанд уусах чадвартай бодис. Уг бодис нь астма, амьсгал боох, хоолойгоор загатнуулах зэрэг гаж нөлөөтэй. Архаг өвчтэй хүмүүс уг бодист амархан хордох эрсдэлтэй.
2. Толуол Хүүхдийн хөгжилд сөрөг нөлөөтэй. Арьс цочроож болзошгүй.
3. Дибутилфталат Зарим нэг брэндийн хумсны будаг ТРНР-ийг дибутилфталатаар орлуулсан байдаг, ингэлээ гээд бидний хувьд ямар ч өөрчлөлт гарахгүй. Мөн л адил гормон, нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлнө. Хумсны будагны альтернатив сонголтууд Зарим нэг брэндүүд хүний биед хортой бодисын агууламжгүй бүтээгдэхүүн санал болгож эхэлсэн нь сайшаалтай