Арьсны гоо сайхан, булчингаа чанга хэвээр нь хадгалж үлдэхийн тулд бүсгүйчүүд өөрт тохирох олон аргыг ашиглаж байна. Гэхдээ бидний ихэнх нь арчилж анхаарал тавихаа мартаад байдаг биеийн нэг хэсэг бий. Биеийн тэр хэсэг цаг хугацаа, насны эрхэнд өөрчлөгдөж гоо сайхныг гутаадаг.
Тэр бол хүзүү. Хүзүү насны эцэст унжина, хэдий гоо сайхандаа анхаарал тавьж байсан ч хамаагүй таны гадаад үзэмжинд муугаар нөлөөлж эхлэх ажээ. Хүзүүний арьсны арчилгаа нүүрний арьсны арчилгаатай адилхан түвшинд явах ёстой. Дараах 5 зөвлөгөө танд хүссэндээ хүрэхэд тус болно, таны хүзүү залуу мэт удаан харагдахад тусална.
1. Дасгал болон иллэг Бидний бие махбодийн бусад хэсгийн адил хүзүү болон хүзүү орчмын арьс, булчинг чангалах дасгал сургуулилт хийх шаардлагатай. Амаа том ангайж “О” үсэг хэлээрэй. Энэ үсгийг хэлэхэд хүзүүний арьс сунаж байгааг мэдэрнэ. 5 секундын турш амаа ангайгаад “О” үсгээ хэлнэ, дасгалыг 10 удаа давтана. Дараа нь “ю” болон “икс” үсгийг хэлнэ. Мөн хүзүү орчмоор тойрог байдлаар иллэг хийж цусан хангамжийг сайжруулна.
2. Гадилын маск Маскыг гадилын нухаш, алимны цагаан болон зөгийн бал хольж бэлдэнэ. Долоо хоногт 1-2 удаа 15 минутаар тавина. Үр дүн гайхалтай гэж бодоорой.
3. Тогтмол эксфолиаци хийх Хүзүүний арьсны үхэжсэн арьсыг гуужуулж шинэ эд эс үржихэд нөлөөлөх эксфолиаци тогтмол хийлгэж байх хэрэгтэй. Уг арчилгаа нь арьсыг залуужуулж цусны эргэлтийг сайжруулдаг.
4. Мөсөн иллэг Мөстэй порлоныг хүзүүн дээрээ тавьж цусны эргэлтийг сайжруулна, үүнээс гадна арьсны үрэвслийг дардаг. Арчилгааг долоо хоногт хэд хэдэн удаа 10 минутаар хийнэ.
5. Эфирийн тос Олон төрлийн ургамал залуужуулах үйлчилгээтэй, харин эдгээр ургамлын эфирийн тос – арьс арчилгаанд юугаар ч орлуулшгүй. Нимбэг болон цитрусын төрлийн өөр бусад жимснүүд антиоксидантаар баялаг – энэ бол шилдэг арга. Эдгээр тосыг арьсандаа түрхэхэд гайхалтай үр дүн үзүүлнэ