Залуу байхад олон төрлийн үнэтэй тос түрхэх ямар ч шаардлагагүй. Түрхсэн, түрхээгүй гоо үзэсгэлэнтэй харагдана. Энэ бол буруу ойлголт гэдгийг танд хэлмээр байна. Яагаад гэвэл арьсны өө сэв ямар ч анхааруулгагүйгээр гэнэт л гарч ирнэ.
Гарч ирсний дараа тэмцэхэд маш хэцүү болно. Тиймээс 20, 30 бас 35 насандаа ч гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийг санал болгох биш харин хэрэглэх ёстой гэж хэлмээр байна. Ахмад настайчууд үүнтэй санал нийлэхгүй байх, яагаад гэвэл тэднийг залуу байхад лифтинг-крем зэрэг байхгүй ч гэсэн үзэсгэлэнтэй харагдаж чаддаг байлаа. Эмээ, ээж нар минь олон цагаар толины өмнө үнэхээр суудаггүй байсан. Байгаль орчин хамгийн гол хүчин зүйл гэж хэлмээр байна.
Бидний одоо хэрэглэж байгаа ус, хоол хүнс нь тэр үеийнх шиг биш болжээ.
Энэ бүгд дээр өнөөгийн амьдралын хэмнэл, ачаалал, байнгын стрессийг нэмбэл эмэгтэй хүн яаж уян зөөлөн арьстай байж чадах вэ дээ? 20 наснаас хойш эмэгтэйчүүдийн коллагены ялгаруулалт удааширч эхэлдэг.
Тийм учраас бүсгүйчүүд дутагдаж байгаа бодисыг нөхөх үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүн сонгож авах хэрэгтэй болно. Зөвхөн нөхөх бус мөн арьсанд тэжээл өгөх ёстойг мартаж болохгүй. 35 наснаас хойш ретинол болон А амин дэмийн агууламжтай гоо сайхны бүтээгдэхүүнд илүү анхаарал хандуулна.
Хэрвээ зөвхөн байгалийн цэвэр гаралтай бүтээгдэхүүнд дурладаг бол бид та бүхэндээ үрчлээний эсрэг тосны жор танилцуулахаар бэлдлээ. Үрчлээний эсрэг гэрийн тос Орц: 1 х.х кокосын тос 1 х.х бүйлсэн самар эсвэл оливын тос 1 өндөгний шар 1 ц.х календултай спиртийн ханд
Бэлдэх арга:
1. Кокосын тосоо халуун усны ууранд барьж хайлуулна.
2. Кокосын тосон дээрээ өндөгний шараа хийж сайтар хутгана. Дараа нь бүйлсэн самрын тос болон спиртийн хандаа хийнэ.
Сайтар хутгаарай. Зуурмагийг шилэн саванд хийж хөргөгчинд 24 цаг байлгана. Тос бэлэн болонгуут зориулалтаар нь хэрэглэнэ.
Нүүрээ сайтар цэвэрлээд тосоо түрхэж 30 минут байлгана. Цаг дууссаны дараа тосыг хөвөнгөөр зөөлөн арчиж аваад буцалсан бүлээн усаар угаана