Хятадад төрөлтийг хязгаарлах зорилгоор “Нэг гэр бүл-Нэг хүүхэд” хууль 1979 оноос хойш хэрэгжиж ирсэн. Ингэхдээ БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны тавдугаар бүгд хурлаар 2016-2020 он хүртэлх таван жилийн нийгэм-эдийн засгийн төлөвлөгөөг баталжээ.
Харин 1979 оноос хойш хэрэгжүүлж байсан “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогоо цуцалж хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй болох эрхтэй болжээ. Өмнө нь нэгээс дээш хүүхэдтэй бол татвар төлдөг байсан юм.
2015 онд Хятадын эрх баригчид сүүлийн хагас зуун жилийн турш баримталсан “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогоосоо татгалзаж, хоёр хүүхэд болгож өөрчилсөн. Гэвч төрөлтийн үзүүлэлт хүлээж байсан түвшинд хүрч чадаагүй бөгөөд хөдөлмөр эрхлэх чавдартай хүн амын тоо буурсаар байгаа аж. Хятадын эрх баригчид “нэг гэр бүл- хоёр хүүхэд” бодлогоосоо татгалзаж магадгүй. Тус улсын Засгийн газрын хүрээнийхэнд ойр хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, энэ асуудлыг Коммунист намын удирдлагын түвшинд хэлэлцэж байгаа аж. Хятадын хүн ам хурдацтай хөгширч байгаа бөгөөд Дэлхийн банкны урьдчилсан таамгаар 2050 он гэхэд тус улсын хүн амзүйн байдал ноцтой байдалд орж, залууст нь асуудал үүсч эхэлнэ.
“Нэг гэр бүл-Хоёр хүүхэд” бодлогоос бүрэн татгалзана гэдгийг Бээжингийн эрх баригчид одоогоор нотлоход бэлэн биш байгаа аж. Гэхдээ Коммунист намын удирдлагууд гэр бүл төлөвлөлтийн асуудлыг илүү нухацтай хэлэлцэх болсон байна.