АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хөнгөн цагаанд татвар ногдуулах шийдвэр гаргаснаас болж “Ford Motor” компани 1 тэрбум орчим ам.долларын алдагдалд оржээ. Татварыг хэрэгжүүлснээр цаашид илүү их хэмжээний алдагдал хүлээж болзошгүйгэ тус компанийн тэргүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
Өнгөрсөн 3 дугаар сард АНУ импортын ган болон хөнгөн цагаанд 25 болон 10 хувийн татвар ногдуулсан юм. Энэ шийдвэрийн хариуд Европын Холбоо АНУ-ын хэд хэдэн бараа бүтээгдэхүүнд 25 хувийн нэмэлт татвар ногдуулсан байна.