Шоронд хөдөлмөр эрхлэх нь Хятадад түгээмэл. Хуулинд ял эдэлж буй иргэд хөдөлмөр эрхлэх ёстой хэмээн заасан байдаг. Шоронд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортлох нь хууль бус. Тодруулбал Хятадын сармис үйлдвэрлэлийн компаниудын хууль бус хөдөлмөрийн мөлжлөгийг “www.ft.com” сайт дэлгэжээ.
Жинчянаас өмнө зүгт 90 км-т байрлах Пейксиан мужийн цагдан хорих төвд хоригдлууд сармис цэвэрлэж буй нууц бичлэгийг бизнес эрхлэгч Ху Мингжу хийсэн ба бичлэгийг “Financial Times” агентлаг нийтэд дэлгэж, дотоодын компаниудын булхайг илчилжээ.
Сармисанд агуулагддаг идэмхий хүчил нь хоригдлуудын хумсыг хайлуулж, махыг нь иддэг байна. Гараа ашиглах боломжгүй болсон хоригдлууд шүдээрээ сармисны хальсыг цэвэрлэдэг талаар олон хохирогч ярьжээ. Шоронд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нь дотоодын болон олон улсын худалдааны хуулиар ХОРИОТОЙ.
Тэд сармисаа ургуулахдаа цэвэршүүлээгүй бохир ус ашиглахаас гадна сармисанд пестицид бодис, хлор, цайр зэрэг химийн хортой бодисууд ихээр агуулагддаг болохыг тогтоожээ. Мөн хятадууд сармисаа хорхой, шавьжаас хамгаалахын тулд метил бромид хэрэглэдэг аж. Метил бромидыг өндөр тунгаар хэрэглэхэд хүний төв мэдрэлийн систем болон амьсгалын замын систем гэмтдэг байна. НҮБ “Метил бромид нь хлороос 60 дахин аюултай. Бага тунгаар хэрэглэсэн ч эрүүл мэндэд хортой” гэж мэдэгджээ.
Хальсалсан сармисны үнэ 2017 оны эцэс хүртэл хоёр жилийн хугацаанд 50 хувиар өссөн гэнэ. Жинчян муж дэлхийн сармисны экспортын 80 хувийг үйлдвэрлэдэг байна. “ASKCI” компани “АНУ дотоодынхоо сармисны импортын 80 хувийг БНХАУ-аас авдаг. БНХАУ-ын импорт америкчуудын хэрэглэдэг сармисны 20-30 хувийг бүрдүүлдэг. БНХАУ-д албадан хөдөлмөр нь шинэ үзэгдэл биш.
Үндэстэн дамнасан корпорациуд нь шорон дахь нууц хөдөлмөрийг ашиглаж, санхүүгээ хэмнэх сонирхолтой. Шоронгийн үйл ажиллагаа нууцын зэрэглэлтэй. Шоронгийн удирдлагууд хөдөлмөрийн мөлжлөг явуулж буйг илчлэх амаргүй. Шоронгууд албан ёсны гэрээнд гарын үсэг зурдаггүй, зарим нь борлуулалтын хэлтэстэй байдаг. Тиймээс компани эсвэл шорон эсэхийг ялгах амаргүй. Хоригдлуудын хувьд ямар ч сонголт байдаггүй. Хоригдлууд хөдөлмөрийн гүйцэтгэлдээ оноо авч, ялаа багасгадаг гэнэ.
6 comments
Манайд ШШГГ бна шд хоригдлуудын хөдөлмөрийг мөлждөг.
Ts.Nyamdorj lageriin baishingaa horigdluudaar bariulj baihad neg horigdol ami nasaa aldsan baidag .
Maanitiin shorongiin darga nariig ATGatart uguh hegertei ted mun horigdluudiig huviin nogoonii talbaidaa ajiluudag. ATGazar shalgah heregtei shuu.
Ene ni mongold orj irehgui gesen batalgaa bgaa yu.
SHUUD L MONGOLD ORJ IRIISHD CHI TENEG UU?
DANDAA MONGOLRUU GARGADAG YUM BAINA