Энэ жилийн “Автомашингүй өдөр”-ийг “Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” гэсэн уриатайгаар энэ сарын сарын 22-ны бямба гарагт зохион байгуулахаар болсон. Бямба гаригт Улаанбаатар хотын төвийн зарим гудамж замын хөдөлгөөнийг өглөөний 07:00-19:00 цагийн хооронд хязгаарлаж хаахаар болсон байна.
Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг найм дахь жилдээ зохион байгуулах гэж буй юм.
“Автомашингүй өдөр”-өөр нийслэлийн иргэд автомашинаас татгалзаж, явган алхах, унадаг дугуйгаар зорчих зэрэг ажлыг зохион байгуулах юм. Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон албан үүргээ гүйцэтгэж яваа шуурхай албаныхаас бусад тээврийн хэрэгсэлд энэхүү хязгаарлалт хамаарах юм.