Өмнөд Солонгост амьдарч буй гадаадын иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөөг орчуулгатайгаар хүргэхээр болжээ. Тус улсаас “Тосгоны өмгөөлөгч” нэртэй төслийг нэг жилийн хугацаанд хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ талаар www.moj.go.kr цахим хуудаст мэдээлжээ. Төслийн хүрээнд тус улсад ажиллаж хөдөлмөрлөж буй гадаад иргэд түрээсийн гэрээ, аж үйлдвэрлэл, гэмт хэрэг гэх мэт өдөр тутамд тулгамддаг асуудлаар хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй авах боломжтой болох аж. Зөвлөгөө авахдаа Солонгосын дурын дугаараас 1345 руу залгаж, оператортой холбогдон, цаг авах ёстой юм байна.