Цалин нэмэх сургаар…

2018-08-31 09:41
zun

Цалин нэмэх сураг иргэдийн халаасыг нимгэлж эхэлжээ. Саяхан Засгийн Газраас Төрийн албан хаагчдын цалинг 9-р сарын 1-нээс эхлэн 8-30 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Бүхий л цаг үед цалин нэмэх сургаар өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг нь хууль болсон цагт энэ хэмжээний нэмэгдэл ихэнх хүнд нэрмээс болов бололтой.

Цалин нэмэх сургаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэдийнээ 150-200 төгрөгөөр өссөн байх бөгөөд энэхүү сургаар бензиний үнэ нэмэгдэж, хувиараа такси үйлчилгээ эрхлэгчид км нь 1000 төгрөгөөр явж эхэллээ. Цалингаа нэмүүлсэн иргэд өмнө нь ямар байсан яг л тэр хэвээрээ амьдралаа залгуулах нигууртай болоод буй бол хувийн хэвшилд ажиллагсад цалин ч үгүй, царай ч үгүй үлдэх эрсдэлд ороод буй. Үүнийг зохицуулах арга зам төрд одоогоор байхгүй байгаа бөгөөд цалингийн энэхүү нэмэгдэл сайнаар эргэх эсэх нь ирэх сараас бүх ч тодорхой болох биз ээ.