2018-08-30 15:501min00

Хүү нь настай ээжийгээ хөнөөсөн хэргийг шалгаж байна

tsagdaa

Өчигдөр орой 22.00 цагийн орчимд хүү нь ээжийгээ хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ. Баянзүрх дүүргийн 23-р хороо Сургуулийн .. тоотод хүн нас барсан байна гэсэн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Энэ дагуу  цагдаагийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиход 81 настай эм “Ц” нь гадны нөлөөтэй нас барсан байжээ.

Урьдчилсан байдлаар талийгаачийг сэтгэцийн өвчтэй 51 настай Э гэгч толгойн тус газарлуу нь төмрөөр цохисон болох нь тогтоогджээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.