2018-08-30 10:591min00

Эксковаторын шанаганд даруулж нас барсан хэрэг гарчээ

ex

Заамар дахь алтны уурхайн гагнуурчин  эксковаторын шанаганд дарагдаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Талийгаач 60 орчим настай. Тэрээр өчигдөр  гагнуур хийгээд сууж байх үед нь  эксковаторын дээрээс нь унаж, цохижээ.

Талийгаачийн ар гэрийнхэн осол болсон даруйд хэргийн газарт очсон бөгөөд ослын шалтгааныг тодруулахаар аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгаж байна.