АМГТГ-ын эрх бүхий албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж байна. Нэр бүхий албан тушаалтнууд аж ахуйн нэгжүүдэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн олгохдоо Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг зөрчиж албан эрх мэдлээ хэтрүүлсэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм. УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын гомдлын дагуу уг үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг шинээр нээн шалгаж байна.