Монгол дахь Турк сургуулийн захирал Вэйсел Акчайг өнгөрсөн долдугаар сарын 27-ны өдөр хулгайлан Монголын хилээр авч гарах гэж оролдсон явдал болсон. Тэрбээр энэ сарын 24-нд  НҮБ-ын ‘’Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар’’-т хамгаалалт хүссэн захидал хүргүүлжээ. Туркийн эрх баригчид түүнийг хууль бусаар авч явах нь тодорхой болсон тул яаралтай арга хэмжээ авч, хамгаалж өгөхийг  хүссэн ажээ.

Улаанбаатар дахь Турк сургуулийн захирал Вейсел Акчай захидалдаа Туркийн Тагнуулын албаны ажилчид гэрээс нь баривчлан, тусгай онгоцоор Турк руу авч явах гэж байсныг нь Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын шийдвэрийн үр дүнд хил давахыг таслан зогсоож чадсан гэдгийг дурдаад  дахин Турк руу хулгайлагдах эрсдлийг бий болгож байна хэмээжээ. Тиймээс гэр бүлийг нь аюулгүй гуравдагч улс руу зорчих боломж болон яаралтай хамгаалалт хүссэн  байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн