Азийн XYIII зуны спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь өдрийн барилдааны эмэгтэйчүүдийн 62 кг-д аваргын алтан медалийн төлөө гавьяат тамирчин П.Орхон Киргизийн бөх Тыныбекова Айсулутай барилдаж 11:0-ээр илүүрхэн ялж, Монголын багийн хоёр дахь алтан медалийн эзэн боллоо.
Мөн эмэгтэйчүүдийн 53 кг-д хүрэл медалийн төлөөх барилдаанд ОУХМ Э.Сумъяа БНСУ-ын бөх Ли Шинхайг 3:2-оор, 57 кг-д А.Батцэцэг БНСУ-ын бөх Ум Лиеуныг 5:2-оор тус тус ялж багийнхаа медалийн тоог хоёр хүрэл медалиар нэмэгдүүллээ. Монголын баг тамирчид хоёр алт, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар 45 орноос есдүгээр байр эзэлж байна.