Энэ сарын 17-ны өдөр “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж буй залуус хугацаат цэргийн албанаас халагдана. Гурав дахь жилдээ Дорнод аймагт амжилттай хэрэгжиж байгаа дээрх хөтөлбөрт энэ жил 50-иад оюутан хамрагджээ. Залуус зургадугаар сарын 18-наас эхлэн алба хаах хугацаандаа “Цэргийн ерөнхий бэлтгэл”, “Цэргийн тусгай бэлтгэл”-ийн шаталсан сургалтад хамрагдсан байна.
Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж, оюутан цэргүүдтэй уулзжээ. Энэ үеэр оюутан цэргүүд жагсаалын үзүүлэх тоглолт зохион байгуулж, жагсаалын сүр хүчийг гайхуулан, эр цэргийн албыг амжилттай хааж буйгаа илэрхийлсэн байна.