“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам маргааш, нөгөөдөр буюу амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болно. Уг наадмыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран Хүй долоон худагт дөрөв дөх жилдээ зохион байгуулах гэж байна.

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй баяр бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ билээ.

“Даншиг наадам-Хүрээ цам-2018” наадмын хоёр дахь өдөр буюу 05-нд их нас болон жороо морь уралдана. Уралдах морьдыг энэ сарын 4-ний өдрийн 12:00 цагаас эхлэн “Хүй долоон худагт” хурдан морины уралдааныг зохион байгуулах ажлын хэсгийн байранд бүртгэнэ. Бүртгүүлэх унаач хүүхдүүдийн даатгал зайлшгүй шаардлагатай аж. Даатгалгүй бол бүртгэлийн газар даатгал хийлгэнэ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн