Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд их цэвэрлэгээг тогтмол зохион байгуулдаг. Дүүргийн Тохижилт,нийтийн аж ахуйн хэлтэс, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Шархад дах хээрийн сургалтын төв болон 9 дүгээр хороо хамтран Улиастайн гол дагуу үерийн үед үүссэн хур хогийг цэвэрлэх ажлыг эхлүүллээ. Энэхүү цэвэрлэгээнд тус хээрийн сургалтын төвийн оюутан цэргүүд болон дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-3 ОНӨААТҮГ-ын 1100 орчим хүн оролцлоо.