БСШУСЯ-наас 2018-2019 оны хичээлийн шинэ жилд шинээр есөн цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тодруулбал, БСШУСЯ сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх 281 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнээс нийслэлд 47, орон нутгуудад 81, ТӨБЗГ-т 59 ажлын эрхийг шилжүүлсэн аж. Энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ, “Одоогоор нийслэлд эрх шилжсэн ажлуудын гүйцэтгэл 55 хувь, орон нутагт 93 хувь, ТӨБЗГ-т шилжүүлсэн ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна.
Харин БСШУСЯ-ны хариуцан хэрэгжүүлж буй ажил 87 хувьтай хэрэгжиж байгаа. БСШУС-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг зүүн аймгуудад ажиллаж, орон нутагт эрх шилжүүлсэн ажлуудын явцтай танилцсан. Удахгүй баруун аймгуудад ажиллана. Энэ оны есдүгээр сарын 01-нд есөн цэцэрлэг шинээр ашиглалтад оруулна. Мөн гурван сургуулийн өргөтгөл хүлээж авна” гэжээ.