Борооны тогтоол усанд тоглож байсан хоёр хүүхэд эндэж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Сүхбаатар аймгийн Халзан сумын Сэнчит хад гэх газарт хүүхдүүд тоглож байсан ба ослын дуудлага аймгийн Онцгой байдлын албанд 19.00 цагийн орчимд иржээ.
Алба хаагчид тухайн газар 21.20 цагийн орчимд очиход хүүхдүүд эндсэн байсан гэнэ. Аврах ангийнхан 34 гаруй минут ажиллаж, хоёр хүүхдийн цогцсыг гаргасан байна. Усанд осолдсон хүүхдүүд тав болон есөн настай эрэгтэй хүүхдүүд байжээ. Сүүлийн өдрүүдэд үер, голын устай холбоотой ослууд гарсаар байгаа тул иргэд гол уснаас сэрэмжилж, үр хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулахыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна
1 comment
etseg ehd n haruytslaga tootsoh heregtei iim joohon huuhduudiig harj handaagui anhaaralgui tomchuudiin buruu