НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол энэ сарын 22-ны ням гаригт болно. Сугалаанд өнгөрсөн сарын 01-30-ны өдөр хүртэлх хугацаанд иргэдийн худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулах юм. Тиймээс иргэд маргааш буюу энэ сарын 21-ний 23 цаг 59 минутаас өмнө худалдан авалтын баримтаа Цахим төлбөрийн баримтын систем буюу ebarimt.mn-д бүртгүүлэх шаардлагатай. Өнгөрсөн удаагийн тохирлоор 50 сая төгрөгийн Супер азтан тодроогүй тул энэ сард Супер азтаны шагналын сан 75 сая болж өсөх юм байна.