2018-07-20 12:541min08

Пак Гын Хэ-гийн ялыг нэмэгдүүлж, 118,5 тэрбум вон төлүүлж магадгүй

paka

Авлигын хэргээр 24 жилийн хорих ял сонссон БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн ялыг нэмэгдүүлж магадгүй аж. Сөүл хотын прокурорын газраас түүнд 30 жилийн ял оноож, 118,5 тэрбум воны хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагыг Сөүл хотын шүүх байгууллагад уламжилжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард түүнийг 16 зүйл хэргээр буруутган 24 жилийн ял оноосон бөгөөд улсад хохирол учруулсных нь төлөө 18 тэрбум ам.долларын нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Прокурор үүнийг хангалтгүй гэж үзсэн байна. Хууль хүчний байгууллагаас Пак хатагтайг  эрх мэдлээ урвуулан ашигласан, авлига авсан, бусдад шахалт үзүүлсэн, авлига авахыг тулгасан зэрэг хэрэгт  үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан юм.