Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хар тамхины хэрэгт дахин холбогдсон Г.Сарангэрэлд холдбогдох шүүх хурал үргэлжилж байна. Өнөө өглөө 10.00 цагт товлогдсон шүүх хурлаар түүний гэм буруутай тогтоогдвол 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шүүгчид төлөвлөөд буй юм. Хуульзүйн сайд асан Г.Тэмүүжинтэй нэр холбогдож явсан дуулианы эзэн өнгөрсөн дөрөвдүгээр сард мөн л хар тамхины хэргээр олны анхааралд өртсөн юм. Тодруулбал, БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор А, Э, А нарын хамт бусдад хар тамхи мансууруулах бодис худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж явахдаа дөрөвдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчлагдсан юм. Шалгалтаар Г.Сарангэрэл дотоожиндоо мөс хэмээх мансууруулах төрлийн бодис нууж явсныг эмч нарын туслалцаатай гарган авсан билээ.