Хиймэл оюуны технологийг ашиглан хуурамч видео дүрс бүтээж тараах арга нь дараа дараагийн сонгуулийн үйл явцад аюул учруулна гэж мэргэжилтнүүд анхааруулжээ. Тодруулбал Center for a New American Security байгууллагын сүүлд гаргасан судалгааны тайланд өгүүлснээр DeepFakes гэгддэг “neural network” технологийг ашиглан бодит хүмүүсийн хуурамч видео дүрсийг бүтээх арга ардчилсан сонгуулийн үр дүнд сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн байна.
Өнгөрсөн оноос DeepFakes-ийг ашиглан алдартай одуудын нүүрийг порно кинонд оруулсан видео бичлэгүүд тарж эхэлсэн юм. Үнэндээ видео эвлүүлэг хийх ийм арга нь олон жилийн өмнөөс бий болсон. Ингэхийн тулд олон мэргэжилтнүүд хэдэн сарын турш ажилладаг байжээ.
Гэхдээ DeepFakes ашигласнаар үүнийг хийхэд маш амархан болсонд учир нь байгаа юм. Тухайлбал Google компанийн нээлттэй эхийн TensorFlow хиймэл оюуны платформыг ашиглан хэдхэн минутад хуурамч видеог бүтээж болно. Жишээ болгож, АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама одоогийн ерөнхийлөгч Дональд Трампыг хэл амаар доромжилж байгаа дүрсийг дор үзүүлэв. Тэр хэзээ ч ийм зүйл яриагүй боловч хиймэл оюунаар хэлсэн болгож чадсан нь энэ юм.
Энэ арга нь төгс биш, хуурамч болохыг мэргэжилтнүүд ялгаж чадна. Гэхдээ ихэнх хүмүүсийн хувьд энэ нь хангалттай төөрөгдүүлэх материал болох юм. АНУ-ын засгийн газар хуурамч видеог илрүүлэх систем хөгжүүлж байгаа боловч нийт хүн амыг төөрөгдлөөс бүрэн сэргийлж чадахааргүй харагдаж байна.
Эх сурвалж: TheNextWeb
3 comments
obamagl lav hench songohgui bailguidee
Обамаг сонгох тухайд биш ээ Зочин гуай. Хамгийн гол нь хүний хэлээгүй үгийг хэлсэн,худал үгийг үнэн мэтээр эвлүүлж болдогийг батлаад энэ үйлдэл хавтгайрвал хүн төрлөгтөн аюултайг л мэдүүлэхйиг зорьсонд байгаа юм аа. Бид өөрсөдийн амьдралдаа буулгаж ойлговол Яг одоо Оюун-Эрдэнийн анх яригдахдаа 2 минутын бичлэгийг 2 жилийн дараа ярихдаа 90 минут болгосон үлгэрийг масс хүчинд үнэн гэж ойлгуулах гээд л үйл тамаа үзэж өдөр бүр телевиз,сонин хэвлэл, интернет орчинд зогсоо зайгүй цацаад хүчийг үзүүлэхээр зориод байгаа 60 тэрбумын гэгч бичлэг гээд л ойлгочихвол болохдог оо
Сайхан амьд жишээ татажээ Баяр хүргье. Үлгэрээ их сунжруулаад байвал домог болдог юм даа Оюун-Эрдэнэ хүү минь ээ. Зорьсон юмандаа улайрхуу сайн хүү бололтой. Сайн зүтгээ. Зүтгэлийн үзүүрт төрийг шагнал бий шүү Зүтэг,зүтэг ерөнхийлөгчийн зарлигийн төсөл бэлэн . Зика бариад явж байна гэсэн шүү