Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 107, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр, наадмын өдрүүдэд ихэнх захууд маргаашнаас эхлээд 15-ны өдрийг дуустал амрахаар төвлөжээ.
“Нарантуул” болон “Сандэй плаза” худалдааны төвүүд энэ сарын 11–17-ны өдрийг дуустал амарна. Харин 18-ны өдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллана. “Хар хорин” худалдааны төв 11-16-ны өдрийг дуустал амраад 17-ны өдрөөс ажиллаж эхэлнэ. Харин өнөөдөр Хар хорин 09.00–20.00 цаг хүртэл, “Хүчит шонхор” 18.00 цаг хүртэл ажиллаж байна.
“Хүчит шонхор” болон “Барс” 1, 2 худалдааны төвүүд 11-15-ны өдрийг дуустал амраад 16-ны өдрөөс “Да хүрээ” авто худалдааны төв энэ сарын 11-14-ний өдрийг дуустал амарч, 15-ны өдрөөс ажиллаж эхэлнэ. Өнөөдөр 15.00 цаг хүртэл ажиллана. “Бөмбөгөр” болон “Алтжин бөмбөгөр” худалдааны төвүүд энэ сарын 11-15-ны өдрийг хүртэл амраад 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.