Сэрэмжлүүлэг:”Зээл гаргаж өгнө, виз гаргаж өгнө” зэрэг заруудаас болгоомжил

2018-07-05 17:14
51905a8f1b7b6c314f30e7d2c26273b9

Сүүлийн үед зээл гаргаж өгнө, виз гаргаж өгнө, мөнгөшилжүүлнэ гэх заруудыг хуурамч фэйсбүүк хаягнаас зарын группуудээр тарааж байна. Гадаад улсын гэмт бүлэглэлүүд бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч тухайн хаягийг ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байх тул иргэд та бүхэн болгоомжилно уу ! Дээрх утга бүхий зарууд нь худал буюу таныг залилах тул ямар нэг байдлаар мөнгө шилжүүлж хохирохгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй