УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Өнөөдрийн хуралдааны төгсгөлд УИХ-ын 2018 оны Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батална. Уг жагсаалтад оруулах хууль, тогтоомжийн төслийн талаар төсөл санаачлагчдаас урьдчилсан санал авахад Ерөнхийлөгчөөс 2, УИХ дахь намын бүлэг, Байнгын хороодоос 64, Засгийн газраас 104 санал ирүүлсэн байна. Үүнд 2019 оны төсөв, Татварын багц хуулийн төсөл, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай зэрэг хууль, тогтооолын төсөл багтжээ.
УИХ-ын тухай хуулийн 15.1-д УИХ-ын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 10-ны хооронд, хаврын ээлжит чуулган 4 дүгээр сарын 5-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 01-ний хооронд тус тус хуралдахаар тусгасан. Энэ жил долдугаар сарын 1-н амралтын өдөр таарч байгаа тул ийнхүү ажлын өдөрт шилжүүлжээ.