Дахин нэг хүүхэд гэрээсээ тоглохоор гараад эргэж ирсэнгүй. Туул голын усанд тоглож байсан 10 настай охин усанд осолдож амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсангийн гүүр орчимд найзуудын хамтаар усанд живсэн гэх дуудлага цагдаагийн байгууллагад 15:33 цагт ирсэн байна.
Талийгаач охин Э-гийн цогцсыгөнөөдөр /2018.06.27/ Яармагийн гүүрний орчмоос гарган авчээ. Сүүлийн өдрүүдэд голын устай холбоотой ослууд цөөнгүй гарч байгаа тул албаны байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Тухайбал,
- Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх
- Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
- Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
- Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
- Голуудын усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
1 comment
юу болоод байна даа