2018-06-27 12:561min01

БНСУ-д гэрээтээр ажиллаж байсан монгол залуус амиа алджээ

dalai

БНСУ-ын Кёнгбук аймгийн нутаг дэвсгэрт хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан, 30 орчим насны хоёр монгол залуу усанд живж амь насаа алдсан хэрэг өнгөрөгч долоо хоногт  гарчээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр залуус согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ.

Амиа алдсан залуус гол дээр очихдоо согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэнэ. Тэд гол руу сэлэхээр ороод алга болсон даруй аврах баг очсон ч аварч чадаагүй байна. Учир нь гурван цаг гаруй эрэн хайсны эцэст цогцосыг олжээ. Амиа алдсан монгол залуусын цогцсонд шинжилгээ хийхэд цусан дахь согтууруулах ундааны хэмжээ 0.106 хувьтай гарчээ.

1 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2018-06-27 17:44 at 17:44

    Ум ма ни бад мэ хум. Харамсалтай байна хайран сайхан залуус.
    Яах гэж согтууруулах ундаа уув даа хүүхдүүд минь

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй