2018-06-20 17:021min08

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын дарга М.Энхболд огцрох ёстой

oyun-erdene

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдыг 60 тэрбумын асуудалд хариуцлага хүлээж, албан үүргээсээ чөлөөлөгдөхийг шаардав.

Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбумын асуудалд холбогдсон нэр бүхий гурван хүн, гэрч, хууль хяналтын байгууллага, шинжээчид олон нийтийн өмнө нээлттэй сонсгол хийх ёстой. УИХ-ын гишүүдэд уриалж байна. Хоёрт, хэн нэгэн хүн албан тушаалд очихдоо мөнгө өгсөн нь нотлогдвол прокуророос энэ хэргийг дахин шалгах боломжтой. Тиймээс иргэд иргэний зориг гаргаж энэ талаарх мэдээллийг авч байгаа юм.

Төрийн албанд мөнгө төлж орсон, хууль бусаар халагдсан бол 9310-6060 утас руу залгаарай. Ийм асуудалд нэр холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд огцрох ёстой. Ийм хэрэгт оролцсон хүн хууль хяналтын байгууллагад нөлөөлж ийм дүгнэлт гаргуулчихаад УИХ-ыг удирдана гэдэг ёс зүйн хувьд боломжгүй. Энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдтэл М.Энхболд дарга үүрэгт ажлаасаа сайн дураараа түдгэлзэх шаардлагыг бичгээр хүргүүлнэ. Шат дараалсан арга хэмжээг авах болно” гэсэн юм.