Баярсаг ард түмэн, Урагшгүй Монгол

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг дамжуулах эрх авсан цэнгээний газрууд олны хөлд дарагджээ. Учир нь шөнийн цэнгээний газар, ресторан, пабууд пүрэв, баасан, бямба гаригт 00.00 цагаас 03.00 цаг хүртэл ажиллаж эрх авсан байна. Баярсаг манай иргэдийн хувьд унтаж амрахаа ч мэдэхгүй шөнжингөө шар айраг шимсэн шиг сууна.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны захирамж гарсан байна. 21 нас хүрээгүй хүүхэд залуус согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр хөлбөмбөгийн тоглолт үзүүлэх үйлчилгээний газруудаад үйлчлүүлж болох гэнэ. Гэтэл хууль дүрэм манайд ард иргэдэд үйлчилдэггүй.
Хэрвээ согтууруулах ундаагаар үйлчилвэл Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын газраас тусгай зөвшөөрлийг цуцлах гэнэ.
Хорин нэгдүгээр зуун гарч, хорвоо ертөнц улам хурдацтай өөрчлөгдөн хөгжиж байна. Хүн төрөлхтөний оюуны болоод сэтгэлгээний өөрчлөлт, хөгжил зуунаар бус, жаран, арванаар ч биш, жил, сараар хэмжихэд ч удаадаж, өдөр өдрөөр, цаг цагаар дэвшин дээшилж, дэвжин мандах болов. Дэлхий ертөнц хөгжлөөс хөгжилд дүүлж байгаа одоо цаг үед нэг үндэстэн хөгжилгүй, өөрчлөлтгүй, хамгийн гол нь тийм сонирхолгүй үлдчихээд байна. Энэ бол Монгол, Монголын хүн юм.