2018-06-12 11:311min00

НӨАТ-ын сугалааны азтанууд ням гарагт тодорно

bolomj

НӨАТ-ын урамшууллын 2018 оны зургадугаар сарын сугалааны тохирол зургадугаар сарын 17-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2018 оны тавдугаарр сарын 01-нээс тавдугаарр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны зургадугаар сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.