Австрали улсын зүүн хойд зүгт байрлах “Queensland” дэх “Tayson” уулын ширэнгэн ой руу ганцаараа ууланд авирах аялал хийж яваад төөрсөн гэх 25 настай Солонгос эмэгтэй амьд олдсон байна. Тус газрын цагдаагийнханы мэдээлэлснээр, Солонгос эмэгтэй нь үүргэвчтэй аялал хийхээр 31-ны өдрөөс хойш сураг тасарсан ба 6 хоногийн дараа амьд олдсон байна.
Тэрбээр хамгийн сүүлд өөрийн найзтайгаа утсаар ярихдаа маргааш ууланд авирах төлөвлөгөөтэй гэжээ. Түүнээс хойш 5 хоног холбоо тасарсанд түүний найз 6-ний өдөр цагдаа нарт мэдэгдсэн байна. Аврах багийнхан тус газарт нисдэг тэргээр эрэл хайгуул хийсэний эцэст амийг нь аварч чадав.
Мөн эрэл хайгуул хийхийн тулд өтгөн ширэн рүү орох шаардлагатай болсон байна. Хайх ажиллагаанд оролцсон цагдаагийн мөргөгч Стивэн Коллигийн хэлснээр ширэнгэн ойд мэргэжлийн аялж сурсан, туршлагатай хүн л биш бол зургаан өдрийн турш амьд байна гэдэг хэцүү гэв.
Мөн түүнийг өмд өмсөж, урт ханцуйтай цамц, ус нэвтэрдэггүй уулын зориулалттай хувцас өмссөний хүчинд биеийн дулаанаа алдаагүй гэсэн байна. Солонгос эмэгтэй бүдэрч унаснаас өвдөгтөө шарх авсан мөн шингэний дутагдалд орсон байдалтай олдсон ба бусдаар эрүүл саруулж байжээ. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэн сэргээн засах эмчилгээ хийжээ.