Д.Гантулга гишүүн өөрийгөө ”улс төрийн золиос” болсон гэв

2018-06-12 09:201min2
awlaa

УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдон нэг хэсэг багагүй шуугиулаад авсан. Тэрээр тус хэргээс үүдэн өнөөдөр өөрийн биеэр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж өгөн мэдэгдэл хийжээ. Тэрээр өөрийгөө улс төрийн золиос болсон хэмээн үзэж буйгаа илэрхийлээд авсан бол тус хэрэгт нэр холбогдоод авсан Наранзаяа, Саранзаяа, Цэрмаа нараас мөн хүлцэл өчөөд амжжээ.

Өөрийн эцэг эх, хань, хамт олон, нутгийнхан болон дэмжсэн сонгогчид, намын журмын нөхөд, УИХ-ын эрхэм гишүүдээсээ хүлцэл өчихөө ч мартаагүй тэрээр “Монголд үнэн гэж байдаг бол би гэм буруугүйгээ нотолно. Би улс төрийн золиос болж байгааг Монголын ард түмэн ойлгож байгаа байх. Энэ бол улс төр байсан. Гэмт үйлдэл байгаагүй. УИХ-ын гишүүнээс түдгэлзэх биш, чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна” хэмээсэн байна.

2 сэтгэгдэлтэй

  • иргэн

    2018-06-12 10:58 at 10:58

    Нэг их улс төрийн золиос боллоо л гэх юм. Бандаашны хэрэгт өөрийн сонирхолоор л оролцож байгаа биз дээ

    Хариулах

  • Зочин

    2018-06-12 12:07 at 12:07

    Энэ мангар бацааныг улс төрч ах нар нь хүүхэн хүчиндүүлэх гээд айлруу оруулчихсан юм уу.

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй