Улсын баяр наадам дөхөж байгаа энэ үед бөхчүүдийн сэргээш хэрэглэсэн, хэрэглээгүй гэх асуудал дахин сөхөгдөж байна. Өнгөрсөн онд улсын харцага Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, улсын заан Б.Пүрэвсайхан зэрэг таван бөхөөс допингийн шинжилгээ илэрснийг олон нийтэд зарласан байгаа.
Тухайлбал, дахин нэг бөхөөс сэргээш хэрэглэснийг Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлж, одоогоор нэрийг нь олон нийтэд зарлах боломжгүй гэдгийг дуулгав. Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын 28-нд гурван бөхөөс сэргээшийн шинжилгээ хийхэд нэгээс нь илэрчээ. Зохих журмын дагуу сэргээш илэрсэн бөх Б сорьцийн шинжилгээгээ хийлгэх эрхтэй тул олон нийтэд нэрийг нь зарлах боломжгүй гэжээ. Тиймээс БНСУ-д Б сорьцийн шинжилгээгээ хийлгэж байгаа гэнэ.