Д.Сэржмядаг охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

2018-06-08 11:52
serjee

Найман настай Д.Сэржмядаг охин ор сураггүй алга болсноос хойш найман сар болжээ. Дорноговь аймгийн Замын-үүд суманд амьдарч байсан бяцхан охин 2017 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр хичээлдээ явахаар гараад сураггүй алга болсон.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр охиныг хөнөөсөн байж болзошгүй хоёр этгээдийг баривчиллаа гэсэн мэдээлэл цацагдсантай холбогдуулан ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү ор үндэслэлгүй бөгөөд сэжигтэнг баривчлаагүй гэдгийг дуулгалаа. Охиныг эрэн хайх ажиллагааг  Мөрдөн байцаах албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг үргэлжлүүлэн явуулж байгаа юм байна.