Ч.Сайханбилэгийн бие муудаж, С.Баярын бие сайжирчээ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн бие муудаж, өчигдөр орой II эмнэлэгт хүргэгдсэн бол тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй С.Баярын биеийн байдал сайжирчээ. Архаг өвчин нь сэдэрсэн учраас түүнд эмчилгээг тодорхой хугацаанд үргэлжлүүлэн хийх юм байна.
АТГ-ынхан дөрөвдүгээр сарын 10-нд хоёр Ерөнхий сайдыг баривчилсан юм. Оюутолгойн хэргээр шалгагдаж буй тэднийг батлан даалтад гаргах тухай мэдээлэл ч бас цацагдаад байна.