Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны баг тамирчид 2018 оны 5-р сарын 27-ний өдөр БНСУ-н Сөүл хотноо зохион байгуулагдсан “MR.OLYMPIA AMATEUR – ASIAN GRAND PRIX 2018” тэмцээнд амжилттай оролцоод эх орондоо ирлээ.
“MR.OLYMPIA AMATEUR – ASIAN GRAND PRIX 2018” тэмцээн нь “IFBB professional league” холбооноос Азид зохион байгуулдаг хамгийн нэр хүндтэй тэмцээн юм. Тэмцээнд өндөр зэрэглэлийн буюу олон жил хичээллэсэн тамирчид оролцдогоороо онцлог бөгөөд “Азийн Гран При” хэмээн нэрлэж болно. Бодибилдинг фитнесс сонирхогчдын хамгийн өндөр чансаатай оргил тэмцээн болох “MR.OLYMPIA AMATEUR – ASIAN GRAND PRIX 2018” тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй 12, эмэгтэй 4, нийт 16 тамирчин оролцож, 4 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртэж, 1 тамирчин “PRO CARD”-ын эзэн боллоо. Багийн ахлагчаар Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны ЕНБД С.Одбаатар, зурагчнаар П.Энхжаргал нар ажиллалаа.
Алтан медаль хүртсэн тамирчид:
– Men’s physique junior болон Men’s physique Class B open ангилалд Э.Батдорж хос Алтан медаль,
– Bodybuilding 75 kg ангилалд Л.Саруулбат,
-Bikini Class B ангилалд Г.Уянга,
Мөнгөн медаль хүртсэн тамирчид:
- Men’s physique Class C ангилалд У.Нямтулга,
- Men’s physique Junior ангилалд М.Мөнх-Од,
- Bodybuilding Master ангилалд Т.Чахар
Хүрэл медаль хүртсэн тамирчид:
- Men’s physique Class C open ангилалд М.Мөнх-Од,
- Men’s physique Class A open ангилалд Б.Лхагвадорж,
- Bikini Class B open ангилалд Г.Уянга,
Bikini Novice ангилалд А.Ичинноров тус тус медалийн эзнээр тодорлоо гэж Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооноос мэдээллээ