Хоёр настай хүүхдийг зодсон багшийг ажлаас нь халж, мэргэжлээрээ ажиллах эрхийг хасах саналыг Багшийн мэргэжил дээшлүүлэх байгууллагад хүргүүлжээ. Энэ сарын 28-нд Амила цэцэрлэгийн багш охиныг чирч, гар хүрсэн бичлэг камерын бичлэгт үлдсэн нь олон нийтийн цахим сүлжээнд цацагдаад байгаа. Тус цэцэрлэгийг зөвлөлөөс дээрх шийдвэрийг гаргаж, нийт эцэг эхчүүдээс уучлалт хүсч мэдэгдэл гаргажээ. Үүнд,
“Цаашид Амила цэцэрлэг нь 2018-2019 оны хичээлийн жилээс камерын нэгдсэн хяналтын системд оруулж бүх салбар нэгжийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж мониторинг хийгдэх болсныг мэдэгдье” гэсэн байна.
https://www.facebook.com/munkhzul.ragchaabazar/videos/1238960036241541/?t=0