Төрийн албан хаагчид ажлын байрандаа олон нийтийн сүлжээ ашиглахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Энэ шийдвэр төрийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллагуудад хамааралтай юм. Нэг талаараа хүний эрхэнд халдсан мэт харагдаж байгаа ч нөгөө утгаараа бас л байж болох шийдвэр.
Сошиал орчин хүний амьдралын нэг хэсэг болтлоо хөгжиж байна. Ажил, амьдрал, сошиал гурвыг ялгаж салгаж ойлгохгүй хүмүүс ч олон болжээ. Ерөнхий боловсролын сургуулиас эхлээд интернэт орчинг хязгаарлах талаар ярьж байгаа ч төдийлөн үр дүнд хүрдэггүй. Харин энэ хязгаарлалтыг төрийн байгууллага, Төрийн ордноос эхэлж байгаа нь сайшаалтай юм.
Төрийн албан хаагчдын ажлын цаг бол ард түмний өмч гэдгийг хуульдаа заагаад өгчихсөн. Тэгэхээр төрийн албан хаагчид ажлын байрандаа сошиал орчин ашиглахгүйгээр зөвхөн ажлаа хийхээр болж байна. Тэд Facebook, Twitter, Youtube, Instagram, Steam, төрөл бүрийн видео болон видео тоглоом зэргийг ашиглахгүй юм. Энэхүү шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Чинбат нарт даалгажээ.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
6 comments
Наад үгээ тэр их хурлын гишүүддээ л хэл
БОЛЖ БАЙНА
СОНИН ЗАХИАЛЖ УНШЪЯА
ХҮн ҮГЭЭ ХЭЛЭХ ХЭВЛЭН НИЙТЛЭХ ЭРХ ЧӨЛӨӨ ГЭЖ БАЙДАГ БАЙХАА
ЭНЭ ЖУРАМ УИХ ГИШҮҮДЭД ҮЙЛЧИЛЭХ ҮҮ
ЗӨВ ЗӨВ АЖЛАА ХИЙХГҮЙ КОМПЬЮТОРЫН АРД ЧУХАЛ ЦАРАЙЛСАН ЮМНУУД ДАНДАА ЦАХИМ СҮЛЖЭЭНД ХОЛБОГДОН ЦАГ НӨГЦӨӨЖ БАЙДАГ ЮМ ОНОСОН ШИЙДВЭР БАЙНА .